Эрхэм зорилго
Алсын хараа
Үнэт зүйлс
Немо Дент шүдний эмнэлэг нь 2019 онд анх байгуулагдсан бөгөөд Нүүр амны өвчний оношилгоо эмчилгээ, Нүүр амны согог засал, гажиг заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нүүр амны гажиг заслаар мэргэшсэн 1 эмч, нүүр амны эмчилгээний 3 эмч, 2 сувилагч, санхүү хариуцсан 1 ажилтантай үйл ажиллагаагаа эхлэн өдгөө хоёр дахь салбар эмнэлгээ нээн Нүүр амны өвчний оношилгоо эмчилгээ, нүүр амны гажиг засал, согог засал, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна. Нүүр амны гажиг заслаар мэргэшсэн 1 эмч, согог заслаар мэргэшсэн 1 эмч, мэс заслаар мэргэшсэн 1 эмч, Нүүр амны эмчилгээ, оношилгооны 2 эмч, эмчийн 2 туслах, ариутгалын 2 сувилагчтай өнөр хамт олон болж ажиллаж байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатай холбогдуулан эмчилгээ, үйлчилгээг сайжруулах зорилгоор орчин үеийн дэвшилтэт технологи “Осстем Монгол” СВСТ аппаратыг нэвтрүүлэн төрөлжсөн бүх чиглэлийнхээ оношилгоог хурдан шуурхай хийхэд орших юм.